Цагаан Сар

1/16/2014 07:15:00 PM Unknown 0 Comments

Зя цагаан сар гэхээр зарим нь идэж уухаа бодохоор баярлаад зарим нь угааж цэвэрлэх үйлчлэх энээ тэрээгээ бодохоор урам хугармаар баяр шүү. Үндэсний минь ганц баяр уулзаагүй удсан хамаатнуудтайгаа уулзаж ялангуяа залуу хүүхдүүд хамаатан садангаа таньж мэдэж ирээдүйд цус ойртохгүй гэдэг утгаараа яахын аргагүй чухал баярын нэг билээ. 

Сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг ач холбогдолгүй зүйл гараад байдаг. Бодвол нээх сүрхий ураг садны хүн биш бололтой нэг ах саяхан эхнэр авсан юм байхаа. 2 хүүхэн 1 залуутай нилээн хэдэн хүүхэдтэй давхиад ороод ирлээ. За ямартай ч нэг нь эхнэр нь бололтой харин нөгөө эр, эм 2 нь хэн юм бол гэж тэрүүхэн хооронд тоо анализ хийлгээд хаячдаг юм байна. Аав ээжтэй золгоод сүрхий өөриймсөг байхаар нь бас уулзаж бариагүй удсан хамаатан садан байх нь гэсэн бас бишээ. Аав ээж 2 хүртэл танихгүй юм. Сүүлд бэлэг сэлт энээ тэрээ өгсний дараа аав ээжийн яриаг сонсуул мань нөхрийн эхнэрийнх нь дүү нь нөхөр хүүхдээ дагуулаад хамт явж байгаа юм байхаа. ГҮЭ одоо нээрээ сонин хүмүүс байх юм аа. Айл айл хэсч аяга тагш юм жаал хоол идэж бэлэг авах гэж ингэж явдаг хүмүүс мэр сэр байдаг гэдгийг дуулснаас бус үзэж харсан ч үгүй. Таньж мэдэхгүй хүмүүсийг айл амьтнаар дагуулаад явдаг бас бөх зүрх шүү. Монгол хүний хээгүй нь тэр гэж бодох ч одоо бас бодолцож үзмээр л асуудал байгаа юм даа.