2013-10-31

11/01/2013 12:53:00 AM Unknown 0 Comments


Зя өнөөдөр хампаани байгуулах гээд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт очвоо. Ерөнхийдөө хампаани байгуулах чинь тийм ч аймар сүрхий явдал суудалтай эд бишим байна. Зя тэхээр 100 айлд байдаг Иргэний Бүртгэл Мэдээллий Төв гэж байсан тэнд өдрийн 2 цагийн үед хампаани байгуулах гээд улаан нойрмог юм давкиад очлоо. 1-р байр 2-р байр 3-р байр гээд төрөл төрлөөрөө зорилго өөрөөр байдаг юм байна. 2-р байрных нь 2 давхарт хампааниа бүртгүүлж болно. Бүртгүүлэхэд нилээдгүй их бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй ч заримыг нь би хүнээр аргалуулцан. Хөдөлгөөнтэй хэд нь өөрсдөө аргална байлгүй... Зя тэгээд 2 давхарт давкиад очтол нэг нүдэнд дулаахан ХӨТӨЧ гэсэн
нэртэй бүсгүй угтаад авна. Яакжаагаан , ямар хэргээр яваан эн тэр гээд юм хум асуунгуут " Хампаан байгуулахжаагаан чи яахгаадаагаан" гээд өөдөөс жаахан хэгжүүрхэвэл өөдөөс чинь " Та энэ бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй, хараал идсэн хампааныхаа нэрийг сонгоцым байгааз дээ, азтай байвал нэр чинь байгаа байх " эн тэр гээд олон юм яриад нэг бүрдүүлэх ёстой бичиг баримтын жагсаалт өгнө. Юу ч гэсэн хамгийн түрүүнд 1 2 гэсэн цонхны тийшээ очоод нээрээ шүүлгээд, нэр чинь байвал өөрийнхөө нэр дээр баталгаажуулаад авчих. Дараагаар нь хажууханд нь байрлах ГОЛОМТ БАНК руу 500 төгрөг өгөх гээд хялайж унатлаа очерлоно шүү дээ... ГАНЦ 500-600 төгрөг төлөх гэж БАНКИНД 10-20 минут очерлохоор өөрийн эрхгүй улс орныхоо хөгжлийн талаар хүмүүстэй хөөрөлдөөд их гуцуул гадаа гарч нэг шил юм гусдым байна лээ... Зя тэгээд буцаад хараал идсэн 2 давкарлуугаа мацаад хөлс баастайгаа зууралдаад байж байхад нөгөө ХӨТӨЧ нь хоолондоо аль исүүл нэг газар мар мар хийцэн байж байхвий... Хөөе хүүхээ ахын дүү эгчээ эн тэр гэж байж нэг юм дуудаж авчраад ингэчдээ тэгчлээ одоо яахуу гэхээр нөгөө нэр шүүлгэсэн цонхондоо буцаж очоод данс нээлгэх шар бичиг энээ тэрээ гээд 2 янзын бичиг өгнө. Тэрийг нь бас бариад салгалсаар байгаад буцаад нөгөө халуу буцалсан очертой банкиндаа очно. Гэхдээ зарим нэг зүйлийг орхигдуулаад ярьчиж. Юу гэхээр тэр нөгөө бүрдүүлэх ёстой материал гэж байгаашдээ тэрийг тэнд байдаг нүдний шил , аль эсүүл маск эн тэр зүүсэн жигтэйхэн серёзны бачканууд 20 цаасанд шууд бүрдүүлээд өгдийм байна лээ. Тэр бичгийг цухас дурдуул - Хампааны дүрэм журам , чиглэл зорилго,  эхлэл хөрөнгө , хөрөнгө оролгын мэдүүлэг эн тэр гээд толгой эргүүлсэн юмнууд байдаг. Тэрийг нь чиний өмнөөс бичээд өгдийн байна лээ. Ер нь ямар ч ойлголтнгүй МОЛ бачка бачка бол 120-250 цаасанд өөрийнхөө өмнөөс хүн гүйлгээд хампаанитай болох жишээтэй. Би харим ЛООМ бачка байсан тулдаа 20 цаас өгчөөд гараад иржаагаамаа. Гэснээс нөгөө хараал идсэн 2 бичиг ярьжээсийшдээ. Зя тэхээр хампааний данс нээлгэнэ. Хамгийн багадаа 20 цаасны үлдэгдэлтэй данс нээнэ. Тэгээд дараагаар нь 22 цаасаар тэмдэгтийн хураамж төлнө. За эндүүсийг хараад идсэн дүрэм журам зорилготойгоо хамтад нь өгчүүд аждын 3-5 өдөрт Хампааны бичиг баримт чинь ирчих юм байна лээ. Тэгээд бичиг баримтаа авч яваад тамга тэмдэгээ хэвлүүлээд буцаад банкин дээрээ очоод хампаанийхаа зарлага гаргах эрхийг нээгээд бүх юм жин тан юм байна лээ. Ер нь бид л юмыг хүндрүүлж хардгийг эс тооцуул бусдаар бол гайгү юм байна лээ шүү... Өө нээрээ надаас нийтдээ 600 (нэр баталгаажуулах)  + 20000 ( хампааний харилцах дансны хамгийн бага үлдэгдэл) + 22000 (тэмдэгтийн хураамж) + 20000 ( нөгөө бичиг цаасны асуудал янзалсан нөхдүүдийн хөлс ) + 1500 ( бас хараал идсэн стандартын цэнхэр хавтас хэрэгтэйм байна лээ шүү тэрний цоос) + 4000 (таксины нэг талын мөнгө ) = 64100₮ гарсан .... Ер нь өөрсдөө бүх асуудлаа шийднээ гэжэвэл 44100 - д хампааний бүртгэлийн бичгээ авчих байх. Тамга тэмдгийг сүүлд нь гэрчилгээ гарахаар авдаг гэсэн 80 цаас хавьцаа байдаг бололтой. Тэр хавьцаа болчих байх. Өнөөдрийн ажил нэг тиймэрхүү өдөр 2 цагт сэрээд явсан ажил нэг иймэрхүү гэснээс ИБЕГ 5 цагаас хаадаг 1-2 цагийн хооронд цайны цагтай юм байна лээ шүү... Хөөрхийс юу идэж шалих вэ дээ бодохоор л бүү нэг.....