Орчин үеийн Монгол хэлний тайлбар толь

11/05/2013 01:57:00 AM Unknown 0 Comments

"Орчин үеийн Монгол хэлний тайлбар толь" гэхээр аймар юм бичихжийнэ гэж битий бодоорой. Ардчилалд шилжээд 20н хэдэн жил эн тэр гээд аймар том том юм барьж авч ярькуэ. Зүэр одоо бидний ярьж байгаа зүйл хэлж буй үг үйлдэл минь тэс хөндлөн өөр юм хэлээд байхаар зарим нэг үгийг энд тайлбарлаюу гэсиймаа хөөө...



Зя эхний үг бол бидний байнга шахуу хэрэглэдэг "УДКУ ОЧЛОО" гэдэг үг. Уул нь энэ үгний утга нь 5 хүрэхгүй минутын дотор л очлоо гэж байгаа үг. Гэтэл УДКУ ОЧЛОО гэж хэлснээс 30 за бүр цагийн дараа биелэлээ олох нягууртай. Ер нь УДКУ ОЧЛОО маань УДААН ЯВЖ ОЧНОО гэдэг үгтэй бараг л дүйнэ шүү. За тэгээд цаад хүнээ шавдуулаад яаваа ийвээ гэвэл УДКУ ОЧЛОО гэдэг маань УДКУ ОЧЛООШДЭЭ , ОЧЧИЙШДЭЭ гэх мэт зандрангүй хэв шинжд шилжсэн байвал ер нь л 30 минутаас илүү хугацаа гээд бодчиход гэмгүй. Хаа сайгүй зам түгжрээд нервтээд л асуудал их гарна дөө.

Зээ дараагийн үг маань "Хаана явж байна хөгшөөн" гэж асуухад "****** тэнд явж байна"...
Зүгээр нэг хальт жишээ татаад ярьжийлдаа. Би "Чингисийн Талбай" дээр хүн хүлээж байгаа , цаад хүн маань 3,4 хорооллоос ирж байгаа, би хаана явааг нь тодруулах гээд утсаар ярилаа гэж бодъё,  Баруун 4 зам дээр явж байнах гэвэл ВОО бариад авсан мань хүн дөнгөж Ахуй Үйлчилгээ өнгөрөөд Модны 2 луу уруудах гэж байнаа гэсэн үг. Хэрэв хойгуураа Тэнгис дээр гэвэл ГАНДАНгийн хойно л майлаад явж байна гэсэн үг. Ер нь цаад хэлсэн газраас нь 1 юм уу 2 буудалын цаана явж байна гэж ойлгох хэрэгтэй.

За дараачийн үг бол   "ОЧИЖ БАЙНА" . Мань чинь очиж байна гэвэл хувцасаа өмсөөд гарах гэж байна гээд л ойлгох хэрэгтэй. Илүү дутуу тайлбар асуугаад хэрэг ч үгүй. Шалгаагаад янз янзаар асуувал ОЧЖИЙШДЭЭ ЯАХКААДААГААН эн тэр гээд галзууры шүү.

Дараачийн үг бол "Аанхаа За , Ок". Үгийнхээ утганд нийцэх тохиолдол 50% -д нь л биелэлээ олно. Зараг 50% ихдэнэ дөө.

Дараачийн үг "Тэгж байгаад нэг тухтай уулзая". Тухтай битий хэл тухгүй ч уулзаж чадахгүй гэсэн үг. Тааралдуул энэ мэт худлаа мэндийн зөрөөтэй явж байяа л гэсэн үг. Аз юм уу эз нь тааруул нэг газар уулзах л биз.

Дараачийн үг маань "Ярья". Ярьдаггүй л байхгүй юу МОЛИГО МОДОН ЧИХЭР. Намайг ярина гэж бодсон уу үгүй л байхгүй юу. Утсаар ярихыг нь хүлээсэн үү? Ишшш чаосдоо хөөрхий минь одоо уйлаад яахав дээ гомдооч тэрэндээ хэхэ... Ер нь худлаа үг шүү...

зя зя энэ мэт тайлбарлаад байвал дэндүү олон үг байгаа. Энэ хүрээд өндөрлөе дөө. Ер нь бид буруу ярьж зөв ойлголцоод сурчихсан сүрхий хүмүүс шүү дээ. Хаа сайгүй худлаа ярьж байна. Суралцдаа.