Эргэцүүлэл - Эмнэлэгийн салбар
Иргэн хүнийхээ хувьд эргэцүүлэл хийж үзлээ. Эрүүл биед саруул ухаан гэдэг. Энэ улсад эрүүл саруул хүн хайгаад олно гэвэл бараг нүдний гэм болно. Захын хүнээс шинжилгээ аваад харвал лав нааштай хариу гарахгүй. Сүх далайтал үхэр амар гэгчээр Монголчууд бид бие өвдөж шаналахаас нааш эмнэлэг эмчид үзүүлж урьдчилан анхаарна гэж байхгүй. Эмнэлэгийн салбар нь ч тэр хамгийн эрсдэлтэй газруудын нэг.
Эмчлүүлэх гэж очоод эрлэгийн хаалгыг татсан олон жишээг надаар хэлүүлэлтгүй бид бүгд л мэдэж байгаа. Эрүүл мэндийн салбар сүүлийн 20 жилд нэг ч удаа менежментийн шинэчлэл хийгээгүй. Эрүүл мэндийн даатгалын системээр энэ салбар цаашид хөгжинө гэж би лав бодохгүй байна. Эхийн эцээхгүй тугалыг нь тураачилгүй үлгэн салган явж буй эмзэг салбаруудын нэг. Эмч хүн сарын хэдэн төгрөгний цалин авдаг вэ? Бодоод үзье. За сайндаа 600 - 800 мянгыг авна. Гадаадад бол ЭМЧ гэдэг мэргэжил нилээн дээгүүр цалин хөлстэй байдаг санагдана. Манайтай харьцуулвал тэнгэр газар шиг. Хүнд сурталтай , гар хардаг л гэлцэнэ. Ганц эмнэлэгийн салбар ч биш бусад газар байж л байгаа. Аштайхан цалин авдаг бол илүү харж билүү долоож нэрээ баастахгүй л байх. Бүхэл бүтэн 6 жил 800 мянган төгрөгний цалинтай ажил хийх гэж их сургуульд сурсан юм гэж үү?
Ямар цалин авна яг тэрэн шигээ үйлчилнэ. Төрийн болон хувийн компаниудын ялгаа яг үүн дээр л гарч ирнэ. Ингээд бодохоор төр бол муу менежер юм.