Айти?

1/15/2014 09:27:00 PM Unknown 1 Comments

Юм юм хөгжөөд хүмүүс нь түүнээ дагаад адилхан хөгжөөд л байдаг юм байна лээ. Надтай таарсан хүмүүс нь тэр хөгжлийн хаагуур нь хөлөө жийж явсан юм бүү мэдээ. Аав ээж ахмад настай хүмүүсийг ярихаа больё. Миний насны 20-30 насны хүмүүс ядахнаа наад захын мэдлэг мэдээлэлтэй байхгүй бол цаг үеэсээ хоцроод хэрэг алга байшд. Бүүр про биш юм аа гэхэд наад захын IT талын мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж би боддог юм. 
Технологийн компанид ажиллаж байхад ихэвчлэн ажлын насны 30-с дээших настай хүмүүстэй харилцаж хамтран ажилладаг байлаа. Тэдгээр хүмүүст имэйл хост домэйн энээ тэрээг ярихаар ойлгохгүй байдаг нь анхандаа надад хэцүү мэт санагддаг байв. Тэдгээр хүмүүсээс дутахгүй анх би ч бас учрыг олохгүй мунгинаж инженерүүдээсээ асуудаг байв. За тэр ч яахав. Тэдгээр анхны ойлголт нь бүдүүн баараг хүмүүст яаж эвтэйхнээр ойлгуулах талаар жаахан бодож үзсний эцэст амьдралд ойр жишээнүүдтэй зүйрлэж хэлье гэж бодсон юм. 

Айти-н хүмүүс энэхүү нийтлэлийг уншаад шүүмжилж болох юм. Гэхдээ анхы ойлголтыг хүнд хүргэнэ гэдэг бас ч амаргүй ажил бололтой. За тэхээр анх Датаком ХХК -д ажиллаж байхад таньдаг мэддэг хүмүүс , зарим нэг танихгүй хүмүүс веб сайттай болмоор байна , танайх сайт хийдэг гэсэн эн тэр гээд л ярилцаад явчихна. Тэгээл ямар сайт юм бэ? домэйн нэр хост байгаа юу? гэхээр л таг гацчихна. Ганц сайт хийгээд болчихдог юм биш үү? одоо энэ гөүгөү.мн ньюс.мн эн тэр шиг гэх юм. Би ч гайхсангүй мань хүн домэйн нэр , сайт , хост - н талаар ер нь ойлголт мэдээлэлгүй бололтой гээд тайлбарлана. Тайлбарлуулж тайлбарлууж байгаад дахиад л нэг юмаа давтаад асуух юм. Би тэгээд дээр хэлсэнчлэн амьдралд ойр жишээтэй зүйрлэж тайлбарлах гэж үзсэн юм. 

Веб дизайнер - аав
Веб программист - ээж
Веб сайт - хүүхэд
Домэйн нэр - хүүхдийн нэр
Хост , сервер - байшин

Эдгээр үгнүүдийг жаахан сонин сонин үгнүүдтэй зүйлүүлцэн шүү уншигчид маань шоолвоо хэхэ.

За тэгээд ярьж эхлэнэ шүү дээ. За таны хувьд сайт гэдэг нь хүүхэд юм. Хүүхэд гаргахад аав ээж хэрэгтэй. Аав нь бол тухайн Веб сайтын өнгө төрхийг тодорхойлогч дизайнер байх юм. Ээж нь болохоор тухайн сайтын чинь үйл ажиллагааг тохируулж өгөх ээж нь юм. Бараг л аавын өгсөн спермийг ээж янзлаад хүүхэд болгоно ухааны юм ярьчиж байгаан. За тэгээд та хүүхэддээ нэр өгнө тэр нэр нь жилийн 49500₮ төгрөг байдаг. Тэр .мн .ком гэдэг РД ч юм уу ZIP code ч гэж ойлгож болно гэх мэтээр тайлбарлан. .МН бол монголын харъяатаа гэж байгаан гээл аваад хаячихна. За тэгээд та мэдээж хүүхдээ байранд байлгах хэрэгтэй байр савыг хост гэнэ , арай өргөн боломжтой байр хаус- г сервер гэнэ. Тэгээл хүүхэдтэй чинь холбоо барих хэрэгсэлийг Веб Браузер гэнэ гэх мэтээр энгийнээр тайлбарлахаар хүмүүсийн маань нүд нь сэргээд л ойлгохгүй байсан хар үүл нь нүүгээд л явчих шиг болдог юм. За ер нь айти- н хүмүүст байдаг нэг нийтлэг зүйл нь айти-н мэдлэггүй хүмүүст юм тайлбарлахаар нөгөөх нь ойлгохгүй маанагтаад байдаг их нервтдэг. Тэгж нервтэж байхын оронд энгийн жишээнүүд бодож олон зүйрлээд хэлчүүл ажлыг чинь хөнгөвчлөх болов уу гэж өөрийн зүгээс бодож байна.