Юм юм хөгжөөд хүмүүс нь түүнээ дагаад адилхан хөгжөөд л байдаг юм байна лээ. Надтай таарсан хүмүүс нь тэр хөгжлийн хаагуур нь хөлөө жийж явсан юм бүү мэдээ. Аав ээж ахмад настай хүмүүсийг ярихаа больё. Миний насны 20-30 насны хүмүүс ядахнаа наад захын мэдлэг мэдээлэлтэй байхгүй бол цаг үеэсээ хоцроод хэрэг алга байшд. Бүүр про биш юм аа гэхэд наад захын IT талын мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж би боддог юм.